Бараа, ажил үйлчилгээ худалдан авалт

Төслийн хэрэгцээнд орон нутгаас худалдан авах боломжтой бүхий л бараа, ажил үйлчилгээг худалдан авах замаар орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна. Ховд аймгаас 2014 онд 1,8 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч байсан бол 2022 онд 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 269,8 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг худалдан авсан нь нийт худалдан авалтын 92%-д хүрсэн байна.

2023 онд энэ хэмжээ өсөн нэмэгдэж 418,6 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг орон нутгаас худалдан аваад байгаа нь өнгөрсөн оноос 55 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Манай компанийн дээрх худалдан авалтаас гадна Хөшөөт төслийн хүрээнд ажиллаж буй гэрээт туслан гүйцэтгэгч 30 орчим аж ахуйн нэгжүүд 2022 онд орон нутгаас 17,9 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг худалдан авах замаар Төслийн үр өгөөжийг улам бүр нэмэгдүүлж байна.

Тус компани орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжих, үйл ажиллагааны чадавхийг нь нэмэгдүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулж, тодорхой тооны аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Тасралтгүй ажиллагаа

Компаний үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож цаг хугацаа, зардал , чанарт анхаарч ажиллана.

Дотоодын ханган нийлүүлэлт

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, дотоодын ханган нийлүүлэлтийг дэмжин ажиллана.

Нийгмийн хариуцлага

Бид тогтвортой ажиллагааны хүрээнд нийгмийн хариуцлагыг дэмжин орон нутгийн худалдан авалтыг дэмжинэ.

Хамтын ажиллагаа

Бид олон талт хамтын ажиллагааг сайжруулан хялбар, зарчимч ёс зүй бүхий худалдан авалтын процессийг мөрдөж, аюулгүй байдлыг ханган ажиллана.

Худалдан авалтын процесс хэрхэн үргэлжилдэг вэ?

01

Хүсэлт илгээх

Нийлүүлэгчдэд үнийн саналаа ирүүлэх хүсэлт илгээх (PR).

02

Баталгаажуулах

Ирүүлсэн үнийн саналыг шалган баталгаажуулах , асууж тодруулах.

03

Худалдан авах

Үнийн саналд хариу илгээх худалдан авах хүсэлтээ мэйлээр илгээнэ.

04

Гэрээний гүйцэтгэл

Сонгогдсон нийлүүлэгчтэй гэрээ байгуулах.

Худалдан авалтын зар

Хүсэлт илгээх

"МоЭнКо" ХХК-ийн цахим тендер шалгаруулалтын системд бүртгүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгохыг урьж байна. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу манай мэргэжилтэн ажлын 8 цагийн дотор эргүүлэн холбогдох болно.