Төслийн дэд бүтцийг барьж байгуулах болон хайгуул, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхэд тус компани нийт 550 гаруй сая ам.долларын анхны хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд 17 гүүрийн байгууламж бүхий Хөшөөт-Ярант чиглэлийн 311 км хатуу хучилттай авто зам, жилд 2,5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай Нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэр, 3 сая тонны хүчин чадалтай Нүүрс угаах үйлдвэр, Хөшөөтийн уурхай болон Үенч суманд гаалийн хяналтын бүс, нүүрс химийн лаборатори, эрчим хүчний байгууламжууд болон уурхайн дэд бүтцийн бусад бүтээн байгуулалтуудыг хийсэн.
2023 онд Төслийн 2 дахь шатны томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж БНХАУ-д шинэ тутам нэвтрээд буй байгаль орчинд ээлтэй, битүүмжлэгдсэн, бүрэн автомат технологи бүхий Хуурай баяжуулах үйлдвэр болон дагалдах бусад дэд бүтцийг барьж байгуулахаар ТЭЗҮ, зураг төслийн ажлуудыг хийж, уг үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2024 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Уг үйлдвэр ашиглалтанд орсноор жилд 5 сая тонн нүүрс баяжуулах боломж бүрдэх юм.