2007 онд байгуулагдсан бөгөөд Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани 2010 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд дотоодын итгэмжлэгдсэн их, дээд сургууль, МСҮТ-д суралцаж буй оюутан, сурагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хэрэгцээнд орон нутгаас худалдан авах боломжтой бүхий л бараа, ажил үйлчилгээг худалдан авах замаар орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна.
2024 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар МоЭнКо ХХК-д 490 ажилтан, нүүрс тээвэрлэлтийн болон бусад гэрээт компаниудад 2021 ажилтан буюу Хөшөөт төсөлд нийт 2511 ажилтан ажиллаж байна.