Захиргааны барилга
МоЭнКо ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2014 онд Ховд Хөшөөт Хөгжил Санг (ХХХС) үүсгэн байгуулж, уг санд экспортлосон нүүрсний тонн тутмаас Хамтран ажиллах гэрээнд заасан тогтсон дүнгээр хандив төвлөрүүлэх замаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна. Сангийн төсвийн хуваарилалт, зарцуулалтыг Ховд аймгийн ИТХ-аар жил бүр хэлэлцэн баталж, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт хэрэгжүүлэх 400 гаруй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулжээ.
Манай компани ХХХСанд нийт 34,1 тэрбум төгрөгийн хандивыг орон нутгийн хөгжлийг дэмжиж төвлөрүүлсний дотор 2022 онд 6,2 тэрбум, 2023 онд 7,7 тэрбум, 2024 онд 10,8 тэрбум төгрөгийн хандивыг төвлөрүүлээд байна.
Манай компани өнгөрсөн хугацаанд 571,2 мянган тонн нүүрсийг орон нутгийн дотоодын хэрэгцээнд нийлүүлснээс 218,8 мянган тонн бүхэл, 299,3 мянган тонн эрчим хүчний нунтаг нүүрсийг бэлтгэн нийлүүлж, 53,1 мянган тонн нүүрсийг иргэд, байгууллагуудад хандиваар олгосон. 2014 оноос хойш бүхэл нүүрсийг иргэдэд 25 мянга, эрчим хүчний нунтаг нүүрсийг 10 мянга, албан байгууллагын хэрэгцээнд 60 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр буюу олборлосон өртгөөс нь хямд үнээр нийлүүлж ирлээ.
2023-2024 оны халаалтын улиралд иргэдийн гар дээр очих тээвэрлэлтийн зардал шингэсэн нүүрсний үнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 1,211 тэрбум төгрөгийн өртгөөр 17 сумын нийт айл өрхийн хэрэгцээнд 42520 тонн бүхэл нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлэх, Жаргалант сумын орон сууцанд амьдарч буй айл өрхийн халаалт дулааны үнийг хөнгөлөхөд 148 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.