2024 оны аравдугаар сарын 31-ний байдлаар МоЭнКо ХХК-д 564, нүүрс тээвэрлэлтийн болон бусад гэрээт компаниудад 2288 ажилтан буюу Хөшөөт төсөлд нийт 2852 хүн ажиллаж байна.
Хөшөөтийн уурхайд ажиллаж буй МоЭнКо ХХК-ийн ажилтнуудын 89 хувь нь Ховд аймгийн иргэд байгаа бол гэрээт компаниудын ажилтнуудын 74 хувь нь Ховд аймгийн иргэд байна.
Тус компани орон нутгийн иргэдийг ажлын байран дээр нь сурган дадлагажуулж, мэргэшлийн ур чадварыг нь нэмэгдүүүлэх, нарийн мэргэжлийн 120 боловсон хүчнийг компанийн зардлаар тусгайлан сургаж мэргэшүүлэх замаар үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна.
Нээлттэй ажлын байр