2007 онд байгуулагдсан бөгөөд Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд 2014 онд Ховд Хөшөөт Хөгжил Санг (ХХХС) үүсгэн байгуулж, уг санд экспортлосон нүүрсний тонн тутмаас хандив төвлөрүүлэх замаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна.
Төслийн хэрэгцээнд орон нутгаас худалдан авах боломжтой бүхий л бараа, ажил үйлчилгээг худалдан авах замаар орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна.
2024 оны аравдугаар сарын 31-ний байдлаар МоЭнКо ХХК-д 564, нүүрс тээвэрлэлтийн болон бусад гэрээт компаниудад 2288 ажилтан буюу Хөшөөт төсөлд нийт 2852 хүн ажиллаж байна.