Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулсан "Зуун дамжсан уурхайчдын түүчээ" урлагийн их наадмын челленж
Энд дарж анкет татаж авна уу?
Бид 2021 онд улс, орон нутгийн төсөвт 30.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, төслийн хэмжээнд 2000 хүнийг шууд ажлын байраар хангаж байгаагийн 80 хувийг нь Ховд аймгийн иргэд бүрдүүлж байна.
Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайн засварын газрын шинэ байршлыг цахилгаан эрчим хүчээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэн өгөх, талбайд эрчим хүчний шугам татаж, дэд станц байгуулж, эрх бүхий байгууллагаар батлуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулна.
МоЭнКо ХХК-ний Хөшөөт уурхай дахь авто засварын газар болон угаалгын газрыг шинэ байршилд нүүлгэн шилжүүлэх ажлын ГҮЙЦЭТГЭГЧ сонгон шалгаруулах гэж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга бууруулах ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжих “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөшөөтийн чулуун нүүрсний уурхай МоЭнКо ХХК-ийн захиалгаар Ховд аймгийн Алтай, Булган, Дарви, Цэцэг сумын нутаг дэвсгэрт нийт 20 га талбайд ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулна.
Хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгж болон хувь хүн МоЭнКо ХХК-ийн худалдан авалтын харилцагчын мэдээллийн санд доорх хаягаар бүртгүүлэх
Хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгж болон хувь хүн МоЭнКо ХХК-ийн худалдан авалтын харилцагчын мэдээллийн санд доорх хаягаар бүртгүүлж, бараа материалын дэлгэрэнгүй жагсаалтыг татан авах боломжтой.
“МоЭнКо” ХХК нь (цаашид “захиалагч” гэх) Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн нүүрсний уурхай – Булган боомт чиглэлийн 311км тусгай зориулалтын авто замын 100%-н эзэмшигч юм. Тендерт оролцохоор хүсч буй компани нь (цаашид “тендерт оролцогч” гэх) Монгол улсын хууль, дүрэм, журмын дагуу ажлын даалгаварт заасан зам засварын ажлын график төлөвлөгөө, аргачлалыг боловсруулж гүйцэтгэх.
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 ААН –ийг эрэмбэлэн өргөмжилдөг арга хэмжээ 17 дахь удаагаа болж байна. Шилдэг 100 аж ахуйн нэгжийг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаажээ.