УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТОМООХОН ДӨРВӨН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө танилцуулж байгаа юм.

Уг чуулга уулзалтад 100 орчим хүн оролцож байгаагаас 70 орчим хувь нь арав гаруй орноос ирсэн гадны төлөөлөгчид оролцож байна. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “Уул уурхай бол нийгмийн дэмжлэг, аж ахуйн нэгжийн идэвхтэй үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог салбар. Салбарын бодлого чиглэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой байлгах, мэдээллийн ил тод байдлыг хангах, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал билээ. Миний бие хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа” гэв.