Зогсох эрхгүй 24 цаг

Уул уурхай 24 цаг зогсоход улсын төсөв 8.1 тэрбум төгрөгөөр тасарна.
Сайн муугаараа хамгийн их хэлүүлдэг ч зогсох эрхгүй салбар бол уул уурхай. Манай улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 1.7 сая хүн улсын төсвөөс шууд хамааралтай амьдарч байна. Уул уурхайн салбар зогсвол төсвийн ажилчид, ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмж, цалин орлого шууд тасалдах, эмнэлэг, сургууль гэх мэт төсөвт байгууллагууд зогсох бодит эрсдэлтэй.

Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж, Монгол Улсын “саалийн үнээ” –ний үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн салбар ердөө 1 секунд зогсоход 67,000 төгрөгийн орлого орж ирэхгүй. Нэг өдөр буюу 24 цагт улсад 8.1 тэрбум төгрөгийн орлого тасарна.