Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхай. Улаанбаатар хотоос 1350 км алслагдсан энэ уурхайд МоЭнКо ХХК геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.Тус уурхайн зүгээс жил бүр орон нутгийн иргэдэд зориулан бүхэл нүүрс бэлтгэн хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг. Уурхайн амнаас Ховд аймгийн иргэд нэг тонн нүүрсийг 25000 төгрөгөөр авдаг юм. Тэгвэл тус уурхайн зүгээс энэ жил олгох 45000 тонн бүхэл нүүрсний үнийг тэглэхээр болсон байна. Ингэснээр энэ жил Ховд аймгийн өрх бүр 2 тонн нүүрс үнэ төлбөргүй хэрэглэж, Ховд аймгийн төвд орон сууцанд амьдардаг иргэд халаалтын төлбөрөөсөө нэг удаад 25000 төгрөг хөнгөлүүлэх эрхтэй болсон юм.