Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхдээ орон нутагтайгаа хамтран ажиллаж байхаар шийдвэрлэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь зориулан экспортолсон нүүрсний тонн тутмаас мөнгөн хөрөнгө төвлөрүүлж байна. Өнөөг хүртэл Ховд Хөшөөт хөжил сан болон ОНХС-аар дамжуулан Ховд аймагт 20.9 тэрбум төгрөг хандивлаад байна. Үүнээс өнгөрсөн онд 6.2 тэрбум төгрөг 2023 оны эхний хагас жилд 5.4 тэрбум төгрөг хандивлажээ.