МОЭНКО ХХК нь Ховд аймгийн бизнес эрхлэгчдээс нүүрс тээвэр, зам засвар, уулын ажил, барилга угсралт, тоног төхөөрөмжийн түрээс, ойжуулалт-байгаль орчны ажил, хөдөлмөр хамгааллын бараа материал болон ачаа тээвэр, эмнэлэг, зочид буудал, ресторан, хөндлөнгийн хяналт, зургийн ажил зэрэг үйлчилгээг авдаг. 2023 оны эхний хагас жилд Ховд аймгаас 197 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгээд байна.