Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг уул уурхай компани, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага болон төр засгийн байгууллагууд хамтран өнгөрсөн жилээс "Уул уурхайн долоо хоног" арга хэмжээг зохион байгуулах болсон. 

Энэ жилийн Mining Week 2023 (Уул уурхайн долоо хоног 2023) арга хэмжээ таван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн тэргүүлэх байгууллагууд болон төрийн төлөөллийг хамарсан уг арга хэмжээнд нийт 3,000 гаруй хүн оролцож уул уурхай, олборлох үйлдвэрлэл, хайгуулын салбарын тулгамдаж буй асуудлууд, өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага, боломж зэрэг өргөн цар хүрээг хамаран хэлэлцлээ.

Уг арга хэмжээг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry , Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж, Энержи Ресурс ХХК, Эрдэнэс Монгол ХК, Оюутолгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголын Алт МАК, Эрдэнэ ресурс, Степ Голд, Бадрах Энержи,  Эрдэнэс Тавантолгой ХК, Гашуун сухайт автозам ХХК, Монголросцветмет ТӨҮГ, Болдтөмөр Ерөө Гол, МоЭнКо ХХК, Занаду майнес компаниуд дэмжин ажиллалаа.