Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас энэ сарын 18-нд "Ховд ажлын байр 2023" хөдөлмөрийн яармагийг зохион байгууллаа. Ажилтан, ажлын байрыг холбох энэ арга хэмжээг цаашид улирал тутам зохион байгуулах бөгөөд энэ удаагийн хөдөлмөрийн яармагийн үеэр 62 ажил олгогч 543 ажлын байрыг нээлттэй зарласан байна. Манай компани энэ үйл ажиллагаанд оролцож дараах 13 ажлын байранд анкет хүлээн авсан юм. Мөн манай нээлттэй ажлын байрны зарлалыг компанийн албан ёсны вебсайтаас www.moenco.mn/hiring холбоосоор хүлээн авах боломжтойгоос гадна МоЭнКо ХХК фэйсбүүк пэйж хуудас болон Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэдээллээс хүлээн авах боломжтой. Манай компани дараах ажлын байранд аравдугаар сарын 20 хүртэл анкет хүлээн авч байна. 1. Маркшейдер 2. Цахилгааны инженер 3. Уурхайн хүний нөөцийн ажилтан 4. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан 5. Хуульч 6. Хятад хэлний орчуулагч 7. Барилгын инженер 8. Автын цахилгаанчин 9. Гагнуурчин 10. Кузов засварчин 11. Эрүүл ахуйч 12. Засварчин 13. Механик/тээврийн ажилтан Лавлах утас: 99147654, 94994585