ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2023

“МоЭнКо” ХХК 2010 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд дотоодын итгэмжлэгдсэн их, дээд сургууль, МСҮТ-д суралцаж буй оюутан, сурагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

2023-2024 оны хичээлийн жилд дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэхээр “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр – МоЭнКо 2023” ээлжит тэтгэлгээ зарлаж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах шаардлага хангасан оюутнуудад нээлттэй байна. Үүнд:

  1. 2023-2024 оны хичээлийн жилд Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 3, 4 дүгээр дамжааны Ховд аймгийн харъяат оюутнуудын 2022-2023 оны хичээлийн голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх;
  2. Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  3. Хамрагдах хүрээ болон мэргэжлийн чиглэл:
  • Уул уурхайн болон тоног төхөөрөмжийн инженер;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй;
  • Байгаль орчин;
  • Хоол судлал;
  • Цахилгааны инженер;
  • Дулааны инженер;
  • Мэдээлэл технологи /IT/;
  • Хятад хэлний орчуулагч.

Бүрдүүлэх материал:

  • Компанийн тэтгэлгийн анкетийг ЭНД дарж татаж авна уу.
  • Тэтгэлэг хүсэх болсон шалтгааныг тодорхой тайлбарласан хувийн өргөдөл;
  • Сурлагын 3.2 болон түүнээс дээш голч дүнг баталсан дүнгийн тодорхойлолт;
  • Сурлага, нийгмийн идэвх, сайн дурын ажлыг тодорхойлсон сургуулийн тодорхойлолт /бусад тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдсан эсэхийг дурьдсан байх/;
  • Өөрийн зорилгыг тодорхойлсон эссэ бичиж хавсаргах;
  • Хувийн амжилтыг тодорхойлох баримт бичгийн хуулбар /хэрэв байвал/;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт.

Материал хүлээн авах

Холбогдох шаардлага хангасан оюутнуудын материалыг 2023 оны 10-р сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл scholarship@mongolia-energy.com цахим хаягаар хүлээн авах.

Анкет татах бол ЭНД дарна уу?