Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд наймдугаар сарын 30-ны дотор дараах бичиг баримтыг бүрдүүлэн ariunbold.ga@mongolia-energy.com хаягаар илгээнэ үү. Анхан шатны баримтууд: Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар (2 талыг хувилаж нотариатаар баталгаажуулсан байх) Компанийн танилцуулга. Тусгай зөвшөөрөл, салбарын гэрчилгээ зэргийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх Тендерт оролцогчийг төлөөлөх хүний итгэмжлэл албан бичгээр ирүүлэх. Компанийн ажлын туршлага: Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, захиалагчийн нэр болон төслийн талаарх мэдээлэл. Техник, тоног төхөөрөмж: төсөлд ашиглах машин механизм, техник тоног төхөөрөмжийн жагсаалт болон дэлгэрэнгүй мэдээлэл.(өөрийн техник тоног төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх бол хөрөнгийн тайлангаар харуулах) Төслийн баг: Тус ажил дээр ажиллах нарийн мэргэжлийн баг, гишүүдийн нэрс, ажлын туршлага болон мэргэжил боловсролын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. (инженер техникийн ажилчид нь өөрийн үндсэн ажилтан бол нийгмийн даатгалын тайлангаар баталгаажуулах) Утас: 976-77110567(404)