Ахлах гидрогеологич Б.Басбаатар Хархираа, Түргэний уулсын хоёр оргилд гарлаа

Манай ахлах Гидрогеологич Б.Басбаатар "Мазаалай" клубийнхэнтэйгээ хамт Хархираа, Түргэний уулсын хоёр оргилд гараад ирлээ. Уул уурхайн салбарт 17 жил ажиллаж байгаа мэргэшсэн инженер тэрбээр дөрвөн жил өмнөөс уулын спортоор хичээллэж, баг хамт олноороо Сутай хайрхан, Алтай таван богдын Малчин , Хүйтний оргил, Их богд, Асралт хайрханд амжилттай авирч байсан юм. Энэ удаа тэрбээр Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Дэглий Цагаан уул (далайн түвшнээс дээш 3978 метр өндөр) Монгол Алтайн нурууны Хархираан уулсын ноён оргил Мөст уул (далайн түвшнээс дээш 4040 метр өндөр)-нд амжилттай оргилдлоо.