Цагаан давааны булгийн эхийг хашиж хамгааллаа

Манай Байгаль орчны багийнхан Дарви сумын Мөрөн багийн нутагт байрлах Цагаан давааны булгийн эхийг хашиж хамгааллаа. 2021 онд энэ булгийн эхийг хамгаалсан ч хашааны тор нь алга болсон учраас дахин хашаа барьсан юм.

Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал болон хүний сөрөг үйлдлээс шалтгаалан орон нутгийн гол нуур, булаг шанд олноор ширгэж хатах аюул нүүрлээд байгаа. Тиймээс булаг, рашааны эхийг хашиж хамгаалах нь ундрагыг хамгаалаад зогсохгүй, булаг орчмын экосистем, усны орчныг бүхэлд нь бохирдол, талхлагдлаас хамгаалах ач холбогдолтой.

МоЭнКо ХХК-ийн Байгаль орчны багийнхан 2018 -2022 онд 13 булгийн эхийг хашиж хамгаалсан бол 2023 онд 4 булгийн эх хашихаар төлөвлөсөн байна.