МОЭНКО ХХК экспортоо эхлүүлэхээс өмнө нүүрс тээврийн замаа барьж, ашиглалтад оруулснаараа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, тээвэрлэлтийг аюулгүй замаар явуулах боломж бий болгож чадсан онцлогтой. Нүүрс тээвэрлэх зориулалттай, хүнд даацын автомашин зорчдог учраас замын эвдрэл харьцангуй их байдаг учраас туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжээр засварын ажлыг тогтмол гүйцэтгүүлдэг. 2023 оны зам засварын ажлын явцаас мэдээлэл хүргэе. Зургадугаар сарын 25-ны байдлаар асфальтбетон хучилтын ажил 46.2 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Зам засварын ажил долдугаар сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд нийтдээ 30844 м2 асфальтбетон хучилтын ажил хийх юм. Гүйцэтгэгч: Алтайн зам ХК