Сагсан бөмбөгийн

Тэмцээнд эрэгтэй 16 баг, эмэгтэй 7 багийн 240 гаруй тамирчин оролцсоны зэрэгцээ Увс аймаг, Баян-Өлгий аймгаас эрэгтэй багууд ирж оролцсон байна.

Эрэгтэй ангилал

1-р байр Бат-оюун даргатай Нармандах ахлагчтай ШШГГ-н баг

2-байр Ж.Оюунчимэг захиралтай Д.Загдзүсэм ахлагчтай

“МоЭнКо” баг

3-р байр Энхтулга эзэнтэй Өсөхбаяр ахлагчтай Прогресс-20 баг

Эмэгтэй ангилал

1-р байр Энхсайхан даргатай Намуун ахлагчтай Ховд Дулааны станц баг

2-р байр Цэрэндулам эзэнтэй Гүлнур Ахлагчтай Цэцэг төв баг

3-р байр Амарболд эзэнтэй Насантогтох ахлагчтай Эрдэнийн Шим баг

тус тус шалгарлаа.

МоЭнКо багийн тоглогч Б.Балжинням болон Б.Гантогтох нар энэ тэмцээний билэгдэл болсон таван эрэгтэй тамирчны жагсаалтад багтсан юм.

Өнгөрсөн хавар буюу 2023 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан “Ховд Лиг 2023” сагсан бөмбөгийн тэмцээний баруун бүсийн аваргаар “МоЭнКо” ХХК-ийн баг шалгарч байсан бол "KHOVD SUMMER CUP-2023" тэмцээнд мөнгөн медаль хүртэж, Ховд аймгийн сагсан бөмбөгийн тамирчдын дунд эрэмбээ хадгалсаар байна.