ТЕНДЕРИЙН УРИЛГА

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ 

  • Оффисын барилга, тэнхлэгээрээ 49.0*21.0м хэмжээтэй, 4 давхар, төмөр-бетон каркас барилга юм. Зоорийн давхарт авто машины дулаан зогсоолтой байна. Оффисийн барилгын гадна тохижилтод нийт 8700 м2 15 см зузаантай бетон талбайн цутгалттай.
  • Агуулахын барилга, тэнхлэгээрээ 46.55*20.0м хэмжээтэй, металл каркас, полиуретан сэндвич хавтан хана дээвэртэй 1 давхар барилга. Энэ барилга нь өндөр нам 2 хэсэгтэй. Өндөр талын  20.0*18.0м-н хэмжээтэй нь 7.95м, /барилгын өндөр талын хэмжээ нь/  нам талын 30.0*20.0м-н хэмжээтэй нь 4.50м юм. /шувуу нурууны өндөр нь/. Гаднаа 54.0*41.0м хэмжээтэй бетон талбайтай металл хашаатай байна.
  • Гадна шугамын ажил: Нийт 286 тууш метр гадна шугамын ажил хийж гүйцэтгэнэ.

 

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Шаардагдах барилгын тусгай зөвшөөрөлтэй байх
  • Сүүлийн таван жилийн хугацаанд  хийж гүйцэтгэсэн аль нэг төсөл нь 5,000,000$-с дээш үнийн дүнтэй төсөл хэрэгжүүлсэн байх. Төслийн нэр, захиалагчийн нэр, гэрээний дүн, үйлчилгээний хамрах хүрээ, төсөл үргэлжилсэн огноо, холбогдох гүйцэтгэлийн хүснэгт гэх мэтийг ирүүлэх
  • Бетон зуурмагийн узель, бетон зуурмагийн помп, авто кран болон шаардлагатай бусад тоног төхөөрөмжэй байх. Холбогдох тоног төхөөрөмжийн жагсаалтыг ирүүлэх
  • Тухайн төсөл дээр ажиллах ИТА болон ажилчид нь мэргэжлийн туршлагтай, уг компанийн үндсэн ажилтан байх

 

Байршил: Ховд аймаг, Дарви сум. УБ-с 1350км

Сонирхсон ААН-үүд компаний танилцуулга, холбоо барих мэдээлэлээ proc-mn-project@mongolia-energy.com хаягаар 2023.05.24-ний дотор ирүүлнэ үү.

УТАС: (+976) 77110567 - 505

МОЭНКО ХХК-ХАНГАМЖИЙН АЛБА