311 км замын засвар арчлалтын талаарх мэдээлэл

Хөшөөтийн уурхайгаас Булган Ярант боомт хүртэлх 311 км замын арчлалт, засвар үйлчилгээг "Алтайн зам" ХК хариуцан ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн турш цастай байсан учраас тухай бүрд нь шуурхай цэвэрлэж, давс цацан, хальтиргаа үүсэхээс сэргийлсэнээс гадна, өдөртөө гэсэж, шөнөдөө хөлдсөн мөсийг гараар цэвэрлэж, өгсүүр, огцом эргэлттэй хэсгүүдийн хөвөөн дээр шаардлагатай үед хальтаргаа дарах зориулалтаар элс, нарийн ширхэглэлтэй хайргыг нөөцлөн, замын тэнхлэгээс хоёр тийш 50 м газрын хогийг цэвэрлэж ажилласан тухай тайланг "Алтайн зам" ХК-иас ирүүлжээ. Мөн замын намагтай цөмөрсөн хэсэгт том хад чулуу хийж засаж, нэг метр орчим намгийг ухаж авсан тухай тайланд дурджээ.

Ташрамд дуулгахад, 311км авто замын хучилтын эвдрэлийг 2023 онд бүрэн засварлаж дуусахаар төлөвлөсөн бөгөөд ээлжит засварын ажил энэ сард эхэлнэ.