Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "МоЭнКо" ХХК-иас ажилтнуудынхаа хүүхдүүдийн дунд "Миний аав/ээж уурхайчин" гар зургийн уралдааныг зарлалаа. Цэцэрлэгийн буюу 2-5 насныхан,1-4-р ангийнхан, 5-8-р ангийнхан, 9-12-р ангийнхан гэсэн дөрвөн насны ангилалтай тус тэмцээний нийт шагналын сан 6.600.000 төгрөг. Ангилал тус бүрт нэг, хоёр, гуравдугаар байр болон гурван тусгай шагналын эздийг тодруулна. Шагналтнууд уурхайтай танилцах аялалд оролцож, нэг өдрийг аав, ээжийнхээ ажилтай танилцаж өнгөрүүлэх юм. Бүтээлийг тавдугаар сарын 15 хүртэл хүлээн авах бөгөөд шилдгүүдийг тавдугаар сарын 25-нд шалгаруулна.