Ховд аймагт тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй ХОВД ЛИГ тэмцээнд энэ жил манай компанийн залуус сагсан бөмбөгийн баг бүрдүүлэн оролцож баруун бүсийн аварга болж АЛТАН МЕДАЛЬ хүртлээ. Улаанбаатар хот болон Ховд аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдсан энэ тэмцээнд 50 гаруй багийн 800 тамирчин оролцсон байна. Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй, воллейболын эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 15 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн гуравдугаар сарын 11-нээс хойш хоёр үе шаттай тэмцээнд амралтын өдрүүдэд оролцсон юм. Тэмцээний шилдгүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 23-нд шагналаа гардан авлаа.