МоЭнКо ХХК 2022 онд Улс, орон нутгийн төсөвт 113.6 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийн орлого төвлөрүүлжээ

Уул уурхайн салбараас Монгол Улсын эдийн засагт оруулдаг шууд хувь нэмэр нь татвар.

МОЭНКО ХХК сүүлийн таван жил дараалан Шилдэг татвар төлөгч ТОП100 аж ахуй нэгжийн нэгээр тодорч байгаа бөгөөд өнгөрсөн онд нийт 113.6 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийн орлого төвлөрүүлжээ.

2014 оноос хойш Улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар нэмэгдсээр найман жилийн хугацаанд 233.3 тэрбум төгрөг төлсөн байна.

Үүнээс гадна төслийг хамтран гүйцэтгэж байгаа үндэсний компаниуд болох “Алтайн зам”, “Мезом”, “Империал секюрити”, “Монруд”, “Эммед” болон 25 тээврийн компани 2022 онд Улсын төсөвт 17.3 орчим тэрбум, Ховд аймгийн төсөвт 2.6 тэрбум буюу нийт 20 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.