ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ УГТСАН “ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг угтан Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүйсийн говь Цэцэг нуурын сав газрын захиргаа, Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа хамтран ус ашиглагч томоохон аж ахуй нэгжүүд, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төслийн байгууллагууд, сав газрууд, оролцооны зөвлөлүүдийг хамруулсан “Өөрчлөлтийг хурдасгая” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд гадаргын усыг нэмэгдүүлэх, хашиж хамгаалах, усны зүй зохистой хэрэглээг сайжруулах, усны нөөцийн менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа нэгтгэж, санамж бичиг байгуулсан юм.

Манай компани энэ хэлэлцүүлгийн зардалд дэмжлэг үзүүлж, гидрогеологичидоо оролцуулан санаж бичиг байгууллаа.