МОЭНКО ХХК-ийн ажилтнууд ТӨРИЙН ДЭЭД одон медалиар шагнууллаа

Уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбарын шилдэг ажилтнуудад Төрийн одон, медаль гардууллаа.

"МоЭнКо" ХХК-ийн Нүүрсний талбайн орлогч менежер Ч.Жаргалсайхан, Хүний нөөцийн менежер Г.Нямсүрэн нар АЛТАНГАДАС одонгоор, Ерөнхий инженерийн Геологи хариуцсан орлогч бөгөөд Нүүрсний чанарын албаны менежер Г.Будмэд, Ерөнхий инженерийн Уулын ажил хариуцсан орлогч бөгөөд Инженерийн албаны менежер Б.Гантулга, Төслийн инженер П.Өлзийнаран нар ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛиар шагнууллаа.

Шагнал хүртсэн нийт ажилтнууддаа баяр хүргэе.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болсон Уул уурхайн салбарт бүтээсэн үйлс, байгуулсан гавьяагаараа үнэлэгдэж, хамт олноо түүчээлж буй та бүхнийхээ цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөе.