Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч "МоЭнКо" ХХК Invest Khovd форумын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай уул уурхайн компанийн хувьд салбар хэлэлцүүлэгт оролцож, олон нийтэд төслийн үйл ажиллагааг танилцуулан мэдээлэл өглөө.

Баруун бүсэд зохион зохион байгуулагдсан энэ удаагийн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр үзэсгэлэн худалдаа, шинэ залуу бизнес эрхлэгчдийг тодруулах уралдаан, урам зоригийн илтгэлүүд зэрэг олон үйл ажиллагаа нэгэн зэрэг болж өнгөрсөн юм.

Түүнчлэн амралтын өдрүүдэд Хар Ус нууран дээр зохион байгуулагдсан Мөнгөлөг шагшуурга цас мөсний баяр ч нутгийн иргэдийг өргөнөөр хамруулсан том хэмжээний наадам боллоо.