Ховд хөрөнгө оруулалтын чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа

Ховд аймгийн ЗДТГ-аас санаачлан 2023 оны нэгдүгээр сарын 19-20-нд Invest Khovd хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгууллаа. Хөрөнгө оруулагчдыг даллан дуудаж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох зорилгоор зохион байгуулсан энэ чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр МОЭНКО ХХК оролцсон юм. 

Баруун бүсэд хэрэгжиж буй хариуцлагатай уул уурхайн төслийн хувьд манай компани энэ үеэр хөрөнгө оруулалтын мэдээлэл болон өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээ танилцуулахын зэрэгцээ Хөшөөтийн уурхайн гол бүтээгдэхүүн болсон нүүрсээ олон нийтэд дэлгэн үзүүлж, зочдод мэдээлэл өглөө.

Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр 10 салбар хэлэлцүүлэг болж, 80 гаруй байгууллагыг нэгтгэсэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан юм. “Уул уурхайн экспортын орлого ба ногоон хөгжил” салбар хэлэлцүүлэгт манай компанийн төлөөлөл оролцож, төслийн үр өгөөжийг мөн үеэр танилцууллаа. 

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн үеэр Ховд аймгийн иргэдэд бид нээлттэй ажлын байрны мэдээллээ хүргэж, анкет хүлээн авснаас гадна бизнес эрхлэгчдэд зориулан Харилцагчийн мэдээллийн санд бүртгүүлэх заавар зөвлөмж өгсөн юм. Түүнчлэн Хөшөөтийн уурхайн нүүрсний чанар, онцлогийг бодит үзүүлэнд тулгуурлан тайлбарласан нь олны сонирхлыг татаж байлаа. 

Тун удахгүй тухайн арга хэмжээний дэлгэрэнгүй танилцуулга дүрс бичлэгийг мөн хүргэх болно.