Нүүрсний нийлүүлэлт: 2022.10.09

МОЭНКО ХХК жил бүр Ховд аймгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр бүхэл нүүрс олгодог.

Энэ жил нийт 35000 тонн нүүрс олгохоос 2022.10.09-ний байдлаар 5100 тонн бүхэл нүүрсийг иргэдэд нийлүүлээд байна. Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргасан хуваарийн дагуу есдүгээр сард 3000 тонн, аравдугаар сард 6200 тонн нүүрс нийлүүлэх юм.

Есдүгээр сарын гүйцэтгэл 101 хувьтай буюу бүрэн олгож дууссан бол аравдугаар сарын эхний 9 хоногийн байдлаар гүйцэтгэл 34 хувьд хүрээд байна.

Ордын геологийн нөхцөл байдлаас хамааран нүүрс, чулуулгийн холимог их байдаг учраас иргэдэд бүхэл нүүрс олгохын тулд зайлшгүй гар аргаар ялгадаг онцлогтой.

Тиймээс 1 тонн бүхэл нүүрс бэлтгэх зардал нь 100 мянган төгрөгөөс давдаг хэдий ч МОЭНКО ХХК иргэдэд 25000, албан байгууллага аж ахуй нэгжид 60000 төгрөгийн хөнгөлөттэй үнээр олгож байна.

Булган, Дарви,Мөнххайрхан, Үенч, Цэцэг сумын нүүрс нийлүүлэлт хамгийн өндөр байгаа бол Буянт,Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн сумын иргэд нүүрсээ хараахан авч эхлээгүй байна.

Графикаар зарим сумын нүүрсний нийлүүлэлтийг үзүүлж байна.