Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч МОЭНКО ХХК орон нутгийн иргэдэд нүүрс олгоход зориулсан үйлдвэрээ энэ онд шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүллээ.

Өмнө нь ашиглаж байсан чичиргээт шигшүүр 8 цагт 70-80 тонн нүүрс ялгах хүчин чадалтай байсан бол шинэ төхөөрөмж нь 8 цагт 240 тонн нүүрс шигших хүчин чадалтай.

Гэхдээ ордын геологийн нөхцөл байдлаас хамааран нүүрс, чулуулгийн холимог их байдаг учраас иргэдэд бүхэл нүүрс олгохын тулд зайлшгүй гар аргаар ялгадаг онцлогтой. Тиймээс яг одоогийн байдлаар 8 цагт 170 тонн нүүрс шигшиж, ялгаж байна.

1 тонн бүхэл нүүрс бэлтгэх зардал нь 100 мянган төгрөг байдаг хэдий ч МОЭНКО ХХК иргэдэд 25000, албан байгууллага аж ахуй нэгжид 60000 төгрөгийн хөнгөлөттэй үнээр олгож байна.