Хамтдаа хөгжье, нэгдэж бүтээе: МИХИКО

ХАМТДАА ХӨГЖЬЕ, НЭГДЭЖ БҮТЭЭЕ: МИКИХО ХХК

МОЭНКО ХХК нь Хөшөөт төслийн хэрэгцээнд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авах замаар орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжиж орон нутгийн 300 орчим аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллаж байна.

Орон нутгаас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ жил бүр тогтвортой өсөж, 2014 онд Ховд аймгаас 1.8 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч байсан бол 2021 онд худалдан авсан бараа, ажил үйлчилгээний үнийн дүн 125.6 тэрбум төгрөг болж өссөн.

2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 111.7 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг орон нутгаас худалдан аваад байна.