Ховд аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд болж өндөрлөлөө. Тэмцээнд 14 баг оролцож, хүрэл медалийг МОЭНКО ХХК-ийн баг тамирчид хүртлээ. 

Мөн манай ХАБ-ын ажилтан Д.Загдзүсэм шилдэг тамирчны цом гардав.

5х5 сагсан бөмбөгийн тэмцээний алтан медалийг "Бат дайчин" ХХК, мөнгөн медалийг "Дөргөн" багийнхан хүртсэн юм.

Тэмцээндээ амжилт гаргасан багийнхандаа болон хамт олноо дэмжиж, хамт байсан МОЭНКО ХХК-ийнхандаа баярлалаа.