ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР - 2022

ШИНЭЧЛЭВ: Тэтгэлэг хүсэгчдийн хүсэлтээр материал хүлээн авах хугацааг есдүгээр сарын 20 хүртэл сунгав. МОЭНКО ХХК

Нийтлэг үндэслэл:

Ховд аймагт оршин суугч, Ховд их сургууль болон магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн уул уурхайн инженер, уул уурхайн цахилгаан болон байгаль орчин, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр суралцаж буй оюутны сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэхэд оршино.

Ерөнхий шаардлага:

  • Их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжаанд суралцаж буй голч дүн 3.2 болон түүнээс дээш, бакалаврын түвшний өдрийн ангийн оюутан байх;
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх.

    Суралцагчид олгох сургалтын төлбөрийн хэмжээг МоЭнКо компани тухайн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлагыг хангасан оюутны тооноос хамаарч тогтооно.

Тэтгэлгийн бүртгэл, материал хүлээн авах

Суралцагч компаниас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргахдаа зарлагдаж буй мэдээлэлтэй танилцан 2022 оны 7-р сарын 1-нээс 9-р сарын 20-ныг дуустал энэ мэдээллийг төгсгөлд байрлах холбоосоор хандана.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Компанийн тэтгэлгийн анкет;
  • Тэтгэлэг хүсэгч өөрийн зорилгыг тодорхойлсон эссэ бичих;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт;
  • Сурлагын 3.2 голч дүнг баталсан дүнгийн тодорхойлолт;
  • Суралцагчийн хувийн амжилтыг тодорхойлох баримт бичгийн хуулбар;
  • Шаардлагатай тохиолдолд бусад материалууд.

 

 

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй оюутан суралцагч дээрхи материалуудыг бүрдүүлж 2022 оны 7-р сарын 1-нээс 9-р сарын 5-ны хооронд компанийн www.moenco.mn вэб сайтаар ирүүлнэ үү.

Энд дарж ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2022 анкет бөглөнө үү.