МоЭнКо ХХК таван жил дараалан ТОП-100-д шалгарлаа

Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран танилцууллаа.

Бид 2021 онд улс, орон нутгийн төсөвт 30.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, төслийн хэмжээнд 2000 хүнийг шууд ажлын байраар хангаж байгаагийн 80 хувийг нь Ховд аймгийн иргэд бүрдүүлж байна.

Түүнчлэн өнгөрсөн онд манай компани 149.2 тэрбум төгрөгийн бараа ажил, үйлчилгээ худалдан авсаны 125.6 тэрбум төгрөгийн худалдан авалтыг орон нутгаас хийсэн байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд 2017-2021 онд Ховд Хөшөөт Хөгжил Санд 7.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэний хоёр тэрбум нь өнгөрсөн онд олгогджээ.

Цаашид энэ ололт амжилтаа бататгаж экспортын бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, ил тод хариуцлагатай уул уурхайн бодит жишээ болон ажиллана гэдэгтээ манай хамт олон итгэлтэй байна.

ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг аж.