Засварын газрыг эрчим хүчээр хангах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулна

                                                             Тендерийн урилга

                

Компанийн нэр: МоЭнКо” ХХК

Тендерийн нэр: Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайн засварын газрын шинэ байршлыг цахилгаан эрчим хүчээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэн өгөх талбайд эрчим хүчний шугам татаж, дэд станц байгуулж, эрх бүхий байгууллагаар батлуулах.

Тендерийн дугаар: MEC-04-PR067-2022

 

1. Товч мэдээлэл

“МоЭнКо” ХХК нь (цаашид “захиалагч” гэх) Ховд аймгийн Дарви сумын “Хөшөөт” нүүрсний ил уурхайн 100%-н эзэмшигч юм. Тендерт оролцохыг хүсч буй компани нь (цаашид “Тендерт оролцогч” гэх) Захиалагчийн уурхайн засварын газрын шинэ байршилыг цахилгаан эрчим хүчээр хангагдах нөхцлийг бүрдүүлэн өгөх, талбайд эрчим хүчний шугам татаж, дэд станц байгуулж, эрх бүхий байгууллагаар батлуулах ажлыг гүйцэтгэнэ.

Тендертэй холбоотой үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

  • Тендерт оролцогч нь Хөшөөтийн нүүрсний уурхайн засварын газрын шинэ байршилтай биеээр очиж танилцаж, МоЭнКо ХХК-ын засварын хэлтэсийн менежертэй уулзаж нэмэлт мэдээлэл авах боломжтой.

2. Тендерт оролцогч нь дараах 3 багц материалуудыг бүрдүүлсэн байна.

Багц №1 Үнийн санал

  1. Тендерт оролцогчыг төлөөлөх хүний итгэмжлэл албан бичгээр ирүүлэх.
  2. Үнийн санал: Үнийн саналыг ирүүлэх ба үнийн дэлгэрэнгүй задаргааг ажил гүйцэтгэх хуваарийн хамт ирүүлэх.
  3. Үнийн санал нь тендер нээсэн өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
  4. Гэрээний үндсэн нөхцөлүүдийг зөвшөөрөх эсэх тухай албан бичиг ирүүлэх.

Багц №2 Техникийн санал

  1. Компанийн ажлын туршлага: Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, захиалагчийн нэр болон төслийн талаарх мэдээлэл.
  2. Төслийн баг: Тус ажил дээр ажиллах нарийн мэргэжлийн баг, гишүүдийн нэрс, ажлын туршлага болон мэргэжил боловсролын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл.
  3. Ажил гүйцэтгэх аргачлал, нарийвчилсан төлөвлөгөө: Тендерийн баримт бичигт багтсан ажлын даалгаварын дагуу боловсруулж ирүүлэх.
  4. Ажил гүйцэтгэх хуваарь

Багц №3 Аудитын баримт материалууд

  1. Ашиг сонирхолын зөрчилгүй талаар албан бичиг ирүүлэх.
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Компанийн дүрэм– Улсын бүртгэлийн тэмдэг дарагдсан дүрмийг нотариатаар гэрчлүүлсэн байх.
  4. Улсын бүртгэлийн ерөнхий газраас компанийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах
  5. Шүүхийн төрөлжсөн архив, Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдээс сүүлийн 3 жилийн хугацаанд гуравдагч этгээд, хариуцагчаар оролцож байсан эсэх тодорхойлолт, лавлагаа гаргуулах
  6. Тусгай зөвшөөрөл, салбарын гэрчилгээ зэргийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх
  7. ШШГЕГ-аас бусад иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй гэсэн лавлагаа авах
  8. Сүүлийн 2 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан, тодруулгын хамт
  9. Сүүлийн 2 жилийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан
  10. Сүүлийн 2 жилийн НӨАТ тайлан
  11. Сүүлийн 2 жилийн НДШ-н тайлан

Санхүүгийн тайлангуудыг батлуулсан PDF болон Excel файлаар ирүүлнэ.

3. Тендерийн материал хүлээн авах

  1. Шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг 2022 оны 05-р сарын 18–ны өдрөөс өмнө цахим шуудангаар тодруулах ба тайлбарыг тендерт оролцогчдод бүгдэд илгээнэ.
  2. Тендерийн материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 05-р сарын 19-ний өдрийн 13:00 цаг хүртэл

Хүлээн авах хаяг, байршил:

Цахим хувийг: Тендерийн материалаас үнийн саналыг WinRAR программаар багцалж, нууц үгээр битүүмжлэн ariunbold.ga@mongolia-energy.com , murat.da@mongolia-energy.com цахим шуудангаар ирүүлнэ.

Хэвлэмэл хувийг тендер задарсаны дараа дараах хаягаар хүргэнэ: Монгол Улс, Улаанбаатар хот, СБДүүрэг, 4-р хороо, Сөүлийн гудамж, Түшиг төв, 3-н давхарт. Утас: +976 77110568, +976 77110567

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан оффист ирүүлэх хугацааг жич мэдэгдэнэ.

5. Тендерийн нээлт:

Техникийн мэдээлэл солилцох хурал:

2022 оны 05 дүгээр сарын 17-ны өдрийн 15:30 цагт “МоЭнКо” ХХК-ний тендерийн комисс VOOV апликейшн ашиглан цахимаар хуралдаж тендерт заасан ажлын талаар мэдээлэл солилцох бөгөөд  тендерт оролцогч компани техникийн хуралд заавал оролцох шаардлагатай.

Тендерийн материалыг 2022 оны 05 дүгээр сарын 19-ны өдрийн 15:30 цагт “МоЭнКо” ХХК-ний тендерийн комисс VOOV апликейшн ашиглан цахимаар нээлттэй задална. VOOV апликейшнийг доорхи холбоосоор орж татаж авна уу:

https://voovmeeting.com/download-center.html

Тендерт оролцогчид тендерийн нээлтэд оролцох эрх нь нээлттэй.

Цахим шуудангаар ирүүлсэн тендерийн материалыг ирүүлсэн дарааллаар тендерт оролцогчдоос нууц үгийг утсаар холбогдож аван задлана.

Үнийн болон техникийн саналаар ижил үнэлгээ авсан тохиолголд Ховд аймагт бүртгэлтэй орон нутгийн компани давуу эрхтэй: тийм / үгүй

Тендерт оролцогч нь энэхүү тендерт оролцохоос татгалзсан тохиолдолд захиалагчид ажлын 3 хоногын өмнө бичгээр мэдэгдэнэ.

Тендерт оролцогч компанийн тоо хангалттай биш тохиолдолд тендерийн хороо уг тендерийг нээхээс өмнө цуцалж, дахин тендер зарлах эрхтэй.

Захиалагч тал нь тендертэй холбоотой аливаа маргааныг хүлээж авахгүй бөгөөд энэ асуудлаар тендерт орохоос өмнө оролцогч орох эсэхээ бие даан шийдвэрлэсэн байна. Захиалагч эцсийн шийдвэрийг гаргана.

  1. Тендерийн зааварчилгаа:
  1. Тендерийн материал хүлээн авах хугацаанаас хоцроосон бол хүлээж авахгүй.
  2. Тендерийн материалыг WinRAR программаар багцалж нууц үгээр хамгаалаагүй ирүүлсэн бол тухайн компаний үнийн саанлыг хамгийн түрүүнд нээнэ.
  3. Үнийн саналыг техникийн саналаас тусдаа файл болгож хадгалсан байна.
  1. Тендерийн дагалдах баримт бичиг:
  1. Тендерийн урилга, заавар
  2. Ажлын даалгавар
  3. Гэрээний үндсэн нөхцөл

 

 

2022 оны 05 дүгээр сарын 11-ний өдөр