“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн зурвас байгуулах ажил

Ховд аймаг Дарви сум, Хөшөөтийн чулуун нүүрсний уурхай МоЭнКо ХХК “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн зурвас байгуулах ажил

Уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга бууруулах ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжих “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөшөөтийн чулуун нүүрсний уурхай МоЭнКо ХХК-ийн захиалгаар Ховд аймгийн Алтай, Булган, Дарви, Цэцэг сумын нутаг дэвсгэрт нийт 20 га талбайд ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт оролцох сонирхолтой дараах шаардлагыг хангасан ААН-үүдийг бүртгэж байна.

Ойн зурвас байгуулах ажлын тендерт оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага:

  • Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх
  • Ойжуулалтын ажлын мэргэжлийн туршлагатай багтай байх
  • Ойн зурвас байгуулах ажилд шаардлагатай суулгах материал, хөрс, багаж хэрэгсэл зөөвөрлөх болон ажилчдыг зөөвөрлөх автомашин зэрэг техник хэрэгсэлтэй байх
  • Ус зөөврийн хэрэгсэл, усалгааны авто машинтай байх (өөрийн эсвэл түрээсийн)
  • Ойжуулалтын ажлыг 3 жилийн хугацаанд арчлан ургуулах, нөхөн тариалалт хийх ажлыг бүрэн хариуцах чадвартай байх.

Ойжуулалтын ажлын үндсэн шаардлагууд:

  • Ойн зурвасыг байгуулах, арчлах, хамгаалах ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулсан байх
  • Ховд аймгийн Алтай, Булган, Дарви сумын нутаг дэвсгэр дэх нийт 20 га талбайд 20000 суулгац суулгаж, хашаа тор татах
  • Хашаа тор нь 1.2 метрийн өндрөөс доошгүй, нарийн торлолтой, мал амьтан орохооргүй байх
  • Хашааны шон хоорондын зай 3 метрээс ихгүй байх
  • Ойн зурвасын 1 га талбайд 1000-аас доошгүй, эгнээ хоорондын зайг стандартын дагуу чанарын шаардлага хангасан суулгацаар тарилт хийх
  • Модны суулгацын нас, өндөр, метр (холбогдох стандартын дагуу 2-3 настай 1.5 метрийн өндрөөс ихгүй байна)
  • Салаалалт ихтэй үндэсний систем сайн хөгжсөн, хажуугийн болон салаа үндэсний хөгжил сайн байх
  • Суулгац нь зооринд хадгалагдсан байвал сайн
  • Тарьсан мод, сөөгний суулгац нь намрын тооллогоор тоо ёсоор ургасан байх
  • Тухайн газрын цаг уур, байгалийн бүс бүслүүрт ургах чадвартай суулгацыг тарих.
  • Ойн зурвас байгуулах талбайд тарилт хийсэн модыг 3 жилийн туршид усалж арчилж ургуулах, ургалтыг сайжруулах бордоо, хортон шавьж устгалыг тогтмол хийж ажиллах
  • Ойжуулсан, ойн зурвасын талбайд мал бэлчээхийг хориглосон анхааруулга самбар хийх, түүн дээрээ энэ ажлыг МоЭнКо ХХК , Хөшөөтийн уурхайн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн гэсэн агуулга оруулах.

Дээрх шаардлагуудыг хангасан ААН-үүд дараах байдлаар бүртгүүлнэ үү.

  • Бүртгүүлэх холбоос: http://moenco.mn/2022-%D0%BE%D0%BD%D0%B4-
  • Ховд аймаг дахь МоЭнКо ХХК-ийн төлөөлөгчийн газарт тус ажилд оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг хүргүүлэх.