Байгал орчны хамгаалал, нөхөн сэргээлт
МоЭнКо ХХК нь байгаль орчныг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээрийн дотор газрын доорх гүний усны судалгааг хийж, 2008 оноос эхлэн гадаргын болон газрын доорх усны горимын мониторингийн цооногуудыг ажиллуулж байна. Хөшөөтийн уурхайн байгаль орчны суурь судалгаа, нарийвчилсан үнэлгээ, газрын төлөв байдлыг хянан баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэн уурхайн болон Хөшөөт гол орчмын бохирдсон хөрсийг цэвэршүүлэх, шимт хөрсний хадгалалт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж буйн дээр байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах ажлыг урт болон дунд хугацааны төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгжүүлж байна.
Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон Ажлын хэсэг жил бүр газар дээр нь танилцан дүгнэж, баталгаажуулж байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг 2015 онд 80 хувь, 2016 онд 80.5 хувь, 2017 онд 84.1 хувь, 2018 онд 88 хувь, 2019 онд 95.4 хувь, 2020 онд 93.2, 2021 онд 90 хувиар дүгнэсэн байна. 2014-2021 онд байгаль орчныг хамгаалах, дүйцүүлэн хамгаалах ажлын зардалд нийт 6.2 тэрбум төгрөг зарцуулж, дээрх хугацаанд 41400 ширхэг мод, суулгац тарьж, Ховд аймаг болон нөлөөллийн таван суманд хүлээлгэж өгсөн байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих хөдөлгөөнд нэгдэж, Ховд аймгийн Алтай, Булган, Дарви, Цэцэг сумын нутаг дэвсгэрт 20 га талбайд ойн зурвас үүсгэхээр төлөвлөж, орон нутгийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна
Дүйцүүлэн хамгаалал
Байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах ажлыг урт болон дунд хугацааны төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгжүүлж, уг ажлын хүрээнд Дарви суманд 400 га, Цэцэг суманд 50 га талбайг хүнсний ногоо тарих зориулалтаар хашаалах, мод суулгац тарих, ургамал, амьтны судалгаа хийх, нөлөөллийн сумдад нөхөн сэргээлт хийх, хур хогийг цэвэрлэх, байгалийн цогцолборт газрыг хамгаалахтай холбоотой ажлыг тогтмол хийж байна.
Байгаль хамгаалах санхүүжилт
“МОЭНКО” ХХК-ний “Хөшөөт”-ийн нүүрсний ордыг ашиглах төслийн хүрээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн зардалд 2015 онд 350 сая, 2016 онд 261 сая, 2017 онд 466 сая, 2018 онд 944 сая, 2019 онд 834 сая, 2020 онд 385 сая, 2021 онд 653 сая төгрөг буюу нийт дөрвөн тэрбум төгрөг зарцуулжээ.
Ашигт малтмалын хуулийн дагуу БОАЖЯ-ны төвлөрсөн тусгай дансанд олборлолт эхэлснээс хойш 457.598.000 төгрөгийг нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгаа болгож байршуулаад байна.
Шинэлэг технологиуд
Хөшөөт дэх FGX24A маркийн (БНХАУ-ын) үйлдвэр нь нүүрсийг хуурай аргаар баяжуулах Монгол дахь анхны төсөл болсон. Энэхүү шинэлэг технологи нь 5 төрлийн баяжуулах аргыг нэгтгэсэн цогц систем болно. Бүрэн автомат, хагас автомат болон гар ажиллагааны горимоор тус тус ажиллах энэ үйлдвэр нь ус хэрэглэхгүйгээр нүүрсэн дэх үнслэгийг нь бууруулдаг тул экспортын өгөөжийг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй. 36-40 ажилчидтайгаар жилд 2 сая тн хүртэл нүүрс боловсруулах хүч чадалтай энэ үйлдвэрийн ТЭЗҮ-г 2013 онд Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс баталж, 2014 оны 6 дугаар сард Улсын комисс, 8 дугаар сард Уул уурхайн яамны комисс тус тус ашиглалтанд хүлээн авсан юм.
Тоосжилт бууруулах хашаа
Тоосжилтыг бууруулах үүднээс баяжуулах үйлдвэр, гаалийн хяналтын талбайг тойруулан 1160 метр урт зориулалтын хашаа барьсан нь бас л Монголд анхных нь. Энэхүү хашаа нь12 м өндөртэй ч жижиг сүв бүхий метал хавтангаар хийгдсэн тул нарийн ширхэгт тоосонцорын шүүж авч үлдэх мөртлөө агаарыг чөлөөтэй нэтрүүлэх тул салхи шуурганд тэсвэртэй тусгай технологи юм.
Мананжуулагч машин
Хуурай баяжуулалт хийгдэж буй орчинд Мананжуулагч хөдөлгөөнт төхөөрөмжийг 2017 оноос эхлэн нэвтрүүлж одоо 4 ширхэг ашиглагдаж байна.
ОҮИТБС-ийн тайлан
Хөшөөт төслийн үйлдвэрлэл, санхүү, төсвийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг зохих хууль дүрмийн дагуу гарган Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад хүргүүлдэг. Тайланг ОҮИТБС- ын цахим сүлжээнээс танилцах боломжтой. (http://e-reporting.eitimongolia.mn/reportList, компанийн регистрийн дугаар 5141583)