Үйл ажиллагаа

ОЛБОРЛОЛТ

Олборлолт, экспорт


2017 оны байдлаар Хөшөөтийн уурхай нь жилд 2,5 сая шоо метр хөрс хуулан 618 мянган тн баяжуулсан нүүрс экспортлон 30 мянга гаруй тн нүүсийг орон нутгийн хэрэгцээнд нийлүүлж байна. Үенч сум дахь Гаалийн хяналтын талбайг ашигласнаар жилд наад зах нь 1 сая тн нүүрс экспортлох боломжтой болох юм.

 

Төслийн үндэсний хийгээд бүс нутгийн ач холбогдол


Хөшөөт нь Монгол орны баруун бүсээс нүүрс экспортлож буй анхны төсөл бөгөөд чингэснээр Ховд аймагт уул уурхайн салбар үүсэн хөгжиж байна. Эдүгээ орон нутгийн компаниуд хөрс хуулалт, нүүрс олборлолтын нэлээд хэсгийг, экспортын тээвэрлэлт,  Хөшөөт-Ярантын автозамын арчилгааг бүхэлд нь гүйцэтгэж байна.

 

Төсвийн өмнө хүлээсэн үүргийн биелэлт


МоЭнКо ХХК нь төвлөрсөн хийгээд орон нутгийн төсвийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлдэг. 2014 – 2016 он гэхэд л МоЭнКо ХХК нь улсын төсөвт нийт 13,089 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамжийг хуулийн хугацаанд төлж барагдуулснаас төвлөрсөн төсөвт 10,77 тэрбум, Ховд аймгийн төсөвт 2,31 тэрбум төгрөгийг оруулжээ.

2017 онд улс, орон нутгийн төсөвт нийт 10,06 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд үүнээс Ховд аймагт 1,16 тэрбум төгрөг төлжээ. Үүнээс АМНАТ-ын төлбөрт 5,38 тэрбум, агаарын бохирдлын төлбөрт 1,13 тэрбум төгрөг төлсөн байна.

Contact Seller