card

Нийгмийн хариуцлага

Хамтын ажиллагааны гэрээ

Хамтын ажиллагааны гэрээ


Компани болон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хоёр талын үүрэг, хариуцлагыг тодотгох зорилгоор Ховд аймаг болон МоЭнКо ХХК хоорондын Хамтын ажиллагааны гэрээг 2014, 2017, 2021 онд тус тус байгуулан ажиллаж байна.

(Гэрээний эхийг он дарааллаар байршуулав)

Ховд аймаг болон МоЭнКо ХХК хоорондын хамтран ажиллах гэрээ (2014 он)

Ховд аймаг болон МоЭнКо ХХК хоорондын хамтран ажиллах гэрээ (2017 он)

Ховд аймаг болон МоЭнКо ХХК хоорондын хамтран ажиллах гэрээ (2021 он)

Ховд Хөшөөт Хөгжил сан


МоЭнКо ХХК нь орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс Хөшөөт хөгжил санд экспортолсон нүүрсний тонн тутмаас хөрөнгө оруулж, уг хөрөнгө оруулалтыг Ховд аймгийн ИТХ-аар жил бүр хэлэлцэн батлах замаар эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт зарцуулж байгаа билээ. 2014 онд “Ховд Хөшөөт Хөгжил” санг үүсгэн байгуулсан бөгөөд 2014 онд 140 сая, 2015-2016 онд 329 сая, 2017 онд 1.3 тэрбум, 2018 онд 2 тэрбум, 2019 онд 2.4 тэрбум, 2020 онд 1.5 тэрбум, 2021 онд 2.2 тэрбум, 2022 онд 7.6 тэрбум төгрөгийг тус тус хандивласан байна. Өнгөрсөн хугацаанд 400 гаруй төсөл хөтөлбөрийг сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлээд байна. 

Орон нутгийн нүүрс хангамж


Орон нутгийн хэрэглэгчдийг чанартай, хямд үнэтэй нүүрсээр хангах нь тус Компанийн нийгмийн хариуцлагын нэг бүрэлдэхүүн байдаг. Уурхай зогсолтын байдалд байсан 2013 оны халаалтын улиралд 500 сая, 2014 онд 200 сая төгрөгийн хүүгүй зээлийг Ховд аймагт олгож нүүрсний хангамжийг зохион байгуулсан болно. Эдүгээ манай хамт олон Ховд аймгийн 17 сумын нүүрсний хэрэгцээг тус уурхайгаас хөнгөлөлттэй үнээр хангаж, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн үед аймгийн хэрэглэгчдэд, мөн Хөшөөт багийн ахмад настнуудад жил бүр хэрэглээний нүүрсийг үнэ төлбөргүй олгож байна. 2014-2021 онд Ховд аймгийн дулааны станц болон орон нутгийн иргэд, байгууллагын хэрэгцээнд 325 мянган тонн бүхэл болон эрчим хүчний нүүрс нийлүүлээд байна. Мөн хугацаанд 9.5 мянган тонн нүүрсийг орон нутгийн байгууллага, иргэд, айл өрхөд хандивлажээ. 

Орон нутгийн иргэдэд бүхэл нүүрсийг 1 тонныг нь 25 мянган төгрөг, аж ахуй нэгжид 60 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр олгодог бөгөөд Дулааны цахилгаан станцын хэрэглээнд эрчим хүчний нүүрсийг тонн тутмыг нь 10 мянган төгрөгөөр нийлүүлж байна. 

Contact Seller