card

Нийгмийн хариуцлага

Хамтын ажиллагааны гэрээ

Хамтын ажиллагааны гэрээ


Төслийн хэвийн хэрэгжилтийг хангахад компани болон нутгийн захиргааны байгууллагуудын хамтач ажиллагааг сайжруулах, хоёр талын үүрэг, хариуцлагыг тодотгох зорилгоор Ховд аймаг болон МоЭнКо ХХК хоорондын Хамтын ажиллагааны гэрээг 2014, 2017, 2021 онд тус тус байгуулан ажиллаж байна.

Ховд Хөшөөт Хөгжил сан


МоЭнКо ХХК нь орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс Хөшөөт хөгжил санд экспортолсон нүүрсний тонн тутмаас хөрөнгө оруулж, уг хөрөнгө оруулалтыг Ховд аймгийн ИТХ-аар жил бүр хэлэлцэн батлах замаар эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт зарцуулж байгаа билээ. 2014 онд “Ховд Хөшөөт Хөгжил” санг үүсгэн байгуулсан бөгөөд 2014 онд 140 сая, 2015-2016 онд 329 сая, 2017 онд 1.3 тэрбум, 2018 онд 2 тэрбум, 2019 онд 2.4 тэрбум, 2020 онд 1.5 тэрбум, 2021 онд 2.2 тэрбум, 2022 оны хоёрдугаар улиралд 4.3 тэрбум төгрөгийг тус тус хандивласан байна. Өнгөрсөн хугацаанд 400 гаруй төсөл хөтөлбөрийг сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлээд байна.

Орон нутгийн нүүрс хангамж


Орон нутгийн хэрэглэгчдийг чанартай, хямд үнэтэй нүүрсээр хангах нь тус Компанийн нийгмийн хариуцлагын нэг бүрэлдүүн байдаг. Уурхай зогсолтын байдалд байсан 2013 оны халаалтын улиралд 500 сая, 2014 онд 200 сая төгрөгийн хүүгүй зээлийг Ховд аймагт олгож нүүрсний хангамжийг зохион байгуулсан болно. Эдүгээ манай хамт олон Ховд аймгийн 16 сумын нүүрсний хэрэгцээг тус уурхайгаас хөнгөлөлттэй үнээр хангаж, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн үед аймгийн хэрэглэгчдэд, мөн Хөшөөт багийн ахмад настнуудад жил бүр хэрэглээний нүүрсийг үнэ төлбөргүй олгодог. 2014-2021 онд Ховд аймгийн дулааны станц болон орон нутгийн иргэд, байгууллагын хэрэгцээнд 325 мянган тонн бүхэл болон эрчим хүчний нүүрс нийлүүлээд байна. Мөн хугацаанд 9.5 мянган тонн нүүрсийг орон нутгийн байгууллага, иргэд, айл өрхөд хандивлажээ

Хамтын ажиллагааны гэрээ - Copy

Хөшөөт багийн нүүлгэн шилжүүлэлт


2018-2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд 215 өрх бүхий Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн төвийг засаг захиргааных нь нэгжийн хувьд цогцоор нь нүүлгэн шилжүүлэх төслийг 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж, жишиг багийн төвийг барьж байгууллаа. Уг багийн төв нь захиргааны барилга, 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, соёлын төв, цахилгаан хангамж, уурын зуух, халуун усны газрын барилга, цэвэр бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, ус түгээх цэгүүд, амины орон сууцны барилгууд, өрх бүрт 900м2 нэг загварын хашаа зэрэг 16 төрлийн дэд бүтцийн барилга байгууламжаас бүрдсэн. Мөн нийт айл өрхийн эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн компаниар хийлгэн нөхөн олговор олгосны дээр өрх бүрт 8 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж өгсөн. Уг төслийн дараагийн шатны арга хэмжээ болох 70 гаруй өрхийн өвөлжөө хаваржааны үнэлгээг хийлгэж, нөхөн олговор олгох, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхлээд байна

Contact Seller