card

Компани

Компанийн тухай

МоЭнКо ХХК нь Хонконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголия Энержи Корпорэйшн Лимитэд (МЕК) компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2007 онд байгуулагдсан бөгөөд Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Хөшөөтийн уурхайг ашиглах төсөл нь Монголын баруун бүс нутаг, тэр дундаа олон үндэстний өлгий нутаг Ховд аймгийн хэмжээнд уул уурхайн томоохон төсөл болон өргөжиж, Монгол Улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж байна.

Компани хариуцлагатай уул уурхайн тэргүүн туршлага, аюулгүй ажиллагааны стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд үйлдвэрлэлийн цар хүрээгээ нэмэгдүүлэн, улмаар олон улсын коксжих нүүрсний зах зээлд бүтээгдэхүүний чанараараа өрсөлдөхүйц бөгөөд салбартаа тэргүүлэх компани болохыг эрхэм зорилгоо болгодог. 

МоЭнКо ХХК нь уурхайг ашиглахтай холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг барьж, уурхайн үйл ажиллагааны суурь бүтцийг бүрдүүлснээс гадна орон нутгийн иргэдийг ажлын байран дээр нь сурган дадлагажуулж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжихэд Төслийн хөрөнгө оруулалтыг чиглүүлж ирлээ. Өнгөрсөн жилүүдэд бид улсдаа хамгийн уртад тооцогдох 311 км нүүрс тээврийн зам, нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, гаалийн хяналтын талбай зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг амжилтттай барьж байгуулсан билээ. Хөшөөт төслийн хэмжээнд 2200 гаруй хүн ажлын байраар хангагдан ажиллаж байгаагийн 70 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлдэг. Бид олсон ололт амжилтаа бататган, Төслийн бүтээн байгуулалт, техник технологийг сайжруулах замаар үр өгөөжийг нь улам бүр нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

Эрхэм зорилго, үнэт зүйл

МоЭнКо ХХК-ийн эрхэм зорилго нь Монгол Улсын уул уурхай, хайгуулын шилдэг компани болоход оршино. Эрхэмлэх үнэт зүйл нь төслийн үйл ажиллагааг тогтвортой явуулж, компанийн нийгмийн хариуцлагыг зохих ёсоор хангах явдал болно.

Contact Seller